Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан цом”-ын эзэн болсон Архангай аймгийн баг 200 сая төгрөг гардав

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

May be an image of 9 people, people performing martial arts and textМонголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 9 даваа авцгаасан юм.

Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200.000.000 төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50.000.000 төгрөг тус тус гардлаа.

Тодруулга: БЗС-гийн зээл, тэтгэлэгт хамрагдсан, шийдвэр гаргасан хүмүүсийг мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байна
Тодруулга: БЗС-гийн зээл, тэтгэлэгт хамрагдсан, шийдвэр гаргасан хүмүүсийг мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байна
 
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.