Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Марафоны үеэр зам хаасан талбайд 5 эмнэлгийн цэг иргэдэд үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Маргааш болох “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр хаагдсан зам талбайд эмнэлгийн таван цэг ажиллана. Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн ахлах мэргэжилтэн Н.Энхтүвшин "Хаагдсан зам талбайд 5 цэг ажиллана.

1. Гараа, барианы хэсэгт байрлана.

2. Тунелын уулзварт

3. Чойжин ламын сум музейн дэргэд

4. 45 дугаар сургууль буюу ОБЕГ-ын хажууд

5. Хүүхдийн урлан бүтээх төвийн урд Модерн номадсын хойд хэсэгт байрлах юм.

Түүнчлэн МУИС болон Багшийн дээдийн уулзвар, Бишрэл их сургуулийн дэргэд түргэн тусламжийн машин нэмэлтээр зогсож иргэддээ үйлчилнэ" гэлээ.

Мөн "Маргааш гүйлтийн тэмцээн болох тул гүйх гэж байгаа тамирчид сайн унтаж амрах хэрэгтэй. Хүнд махан хоол бага идэж, илчлэг сайтай хоол идэх хэрэгтэй. Түүнчлэн гүйхэд шингэн алдаж, бодисын солилцоонд өөрчлөлт ордог тул усны цэгүүдээс ус шимж сайн уух хэрэгтэй.

Шинэ хувцас, гутал өмсөж оролцох нь холгох эрсдэлтэй" гэв.

“5 километрт гүйх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг сунгаж, өнөөдөр 17.00 цаг хүртэл бүртгэнэ“
“5 километрт гүйх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг сунгаж, өнөөдөр 17.00 цаг хүртэл бүртгэнэ“
 
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.