Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Яараад яахав дээ“ аяны дууг жүжигчин Төөтөө, Исчүү, Батаа нар дуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд


Зуны улиралд амралт, аялал зугаалга ихэсч, хөдөө орон нутаг руу явах тээврийн хөдөлгөөн эхэлж байгаатай холбогдуулан, мөн орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг.

Энэ жил “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар өнөөдөр буюу долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ. 

Өчигдрөөс эхлэн хэрэгжиж буй "Яараад яахав дээ" аян дуутай болжээ. Дууг жүжигчин Төөтөө, Исчүү, Батаа нар дуулж, дүрсжүүлжээ.

Дууны аяыг "Хурд" хамтлагийн ахлагч, МУУГЗ Д.Ганбаяр, үгийг Н.Дүгэржав, Б.Төмөр нар бичжээ.

"Яараад яахав дээ" аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК “Мобиком Корпораци” ХХК хоёр дахь жилдээ санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ
Элсэлтийн Ерөнхий Шалгалт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.