Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүхийг Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд


УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Өмнөх хуралдаануудаар УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хороодын гишүүдийг томилсон билээ. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтанд оролцсон 71 гишүүнээс нэг гишүүн санал үл нийлж, үлдсэн 70 гишүүн дэмжлээ.

Ингээд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. 

Нэр дэвшигчийн танилцуулга:

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь:

\Боловсрол\ 

-1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль

-1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач

- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч

- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

\ Ажил мэргэжил\

-1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

-1991-1994 онд МАХН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан

-1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх

-1996-1997 онд МАХН-ын “Залуучууд хөгжил” төвийн ерөнхий захирал

-1997-1999, 2000-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

-1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх

-2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

-2007 оноос Монголын зүүний хүчний Холбооны ерөнхийлөгчөөр ажиллажээ.

-2000-2004, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

-2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

-2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

-2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

-2014-2015, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.

-2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж

-2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
 
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Баянхонгорт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.