МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэж буй билээ.
Тэгвэл бүлэг ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэхийг дэмжсэн. Ингэхдээ цалинг 7 дугаар сарын 1-нээс, мөн 10 дугаар сарын нэгнээс гэсэн хоёр үе шатаар нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Бусад төрийн албан хаагч нарын цалинг хоёрдугаар шатанд нэмэхээр болсон байна.
Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ инфляцтай уялдуулж нийт тэтгэврийн санг 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн хүүхдийн мөнгийг ирэх долоодугаар сарын 1-нээс бүх хүүхдэд 100 хувь олгож, өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи мөнгийг нөхөж олгохыг дэмжсэн байна.