Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг МАН-ын бүлэг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

ҮХНӨ: Тоо, тогтолцоо, хүний эрх, хот гэсэн дөрвөн үндсэн агуулгатай төслийг  өчигдөр Ерөнхий сайдад танилцуулжээ

УИХ-ын дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж буй билээ. Ингэхдээ хурлаас долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэрүүдийг дэмжээд буй. Түүнчлэн МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтох нь зүйтэй гэдэгт санал нэгдэж дэмжлээ. Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн Баасан гарагт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийх билээ.

МАН: Хүүхдийн мөнгийг ирэх долоодугаар сарын 1-нээс 100 хувь олгож, хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохыг ДЭМЖЖЭЭ
МАН: Хүүхдийн мөнгийг ирэх долоодугаар сарын 1-нээс 100 хувь олгож, хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохыг ДЭМЖЖЭЭ
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.