Түлхүүр мэдээлэл:
- Өвөрмонголын Тонглиао хотын сургуулиудад зөвхөн хятад хэлээр хичээлийг заах чиглэл өгчээ.
- Уг хэрэгжилт есдүгээр сарын нэгнээс эхлэх юм.
- Үүнийг сургуулийн багш нар болон Өвөрмонголчууд Монгол хэлийг үгүй хийх бодлого гэж үзэж байна.
Хятадын эрх баригчид есдүгээр сараас эхлэн Өвөрмонголын хойд хэсэгт байрлах Тонглиао хотын эргэн тойронд ахлах сургуульд зөвхөн хятад хэлээр хичээл заахыг чиглэл болгожээ.
Есдүгээр сараас эхлэн математик, физик, хими, улс төрийн болон бие бялдрын боловсролын хичээлүүдийг мандарин буюу хятад хэл дээр заах болно гэсэн мэдэгдэл ирсэн байна. Мөн түүний хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтнуудыг явуулна гэсэн дам яриа үүсч эхэлжээ.
"Тунляо хотын орон нутгийн боловсролын товчоо монгол хэлнээс бусад бүх сэдвийг хятад хэл дээр заахыг шаарддаг" гэж Монгол ахлах сургуулийн багш Синна хэллээ.
Тонглиао хотын 1-р сургуулийн багш хэлэхдээ: Уг алхам нь Монгол үндэстний эх хэлийг үгүй хийх зорилго бүхий боловсролын чиглэлд явуулж буй Хятад үндэстний төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Өмнө нь Монгол угсаатны хүүхдүүд бага, дунд сургуульдаа эх хэлээрээ, түүх соёлын ойлголтыг авах боломж их байсан.