Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН: “Амира“ хүүхэлдэйн киноны төсөлд 240 сая, баримтат киноны төсөлд 84 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Засгийн газраас зарласан "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Кино урлагийг дэмжих сан байгуулагдсан цагаасаа хойш 11 төсөл хөтөлбөрт нийт 1 тэрбум 71 сая 200 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Тухайлбал, Иргэдийн цахим оролцоо байгууллагын "Кино нүүдэл сургалт" кино зохиол, кино төслийн сургалтад 240 сая, "Амира" хүүхэлдэйн олон ангит киноны төсөлд 240 сая төгрөгийг олгожээ. Мөн түүнчлэн "Зэ" уран сайхны кинонд 120 сая, "Цагаан хадны өнгө" баримтат киноны төсөлд 84 сая төгрөгийг олгосон байна.

Ташрамд дурдахад, тус сан нь Соёлын яамны харьяа байгууллага бөгөөд Кино урлагийн зөвлөлтэй. Зөвлөл нь дарга болон орон тооны бус 10 гишүүнтэй бөгөөд Үндэсний кино урлагийн ажлын албаны даргаар Ч.Ундрал ажилладаг билээ.

“Ирэх долоо хоногт үе үеийн дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно“
“Ирэх долоо хоногт үе үеийн дүүргийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно“
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.