Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны ТНБД Н.Анхбаярын БЗС-гийн 34 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөрийн тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Н.Анхбаяр Т.Аюурсайханы томилгоо шаардсан гэх чатыг ил болговГэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хүү болох Гадаад харилцааны яамны ТНБД Н.Анхбаяр нь 2005 онд Викториягийн их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт дүнгээр 34 мянган ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2014 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А457 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байв.

Н.Анхбаярын хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ Гадаад харилцааны яаманд хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо
Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд