Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охины БЗС-гаас авсан 32 мянган ам.долларын зээлийг Л.Гантөмөр тушаалаар ТЭГЛЭЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Шинэцэцэг нь БЗС-гаас 32 мянган  ам.долларын зээл авч, Японд сурчээГэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.

Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн охин Шинэцэцэг нь Японы Хавайн Пасифик их сургуульд суралцахаар 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Л.Шинэцэцэгийн хувьд хувийн компанид Гадаад харилцааны ажилтнаар ажиллаж байжээ.

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ
УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишигийн 6,584 ам.долларын зээлийг Л.Гантөмөр сайд байхдаа чөлөөлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.