Гэрээний үүргээ биелүүлсэн хэмээх үндэслэлээр БЗС-гаас авсан зээлээ тэглүүлсэн зээлдэгчдийн нэрс болон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухайн үеийн сайд нарын тушаал ил болоод буй.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны ТНБД асан Ц.Эрдэмбилэг нь Италийн Тор Вергета их сургуульд сурахаар БЗС-гаас 50 мянган ам.долларын зээл авчээ. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу Монгол Улсад 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Ц.Эрдэмбилэгийн хувьд ЭМШУИС-д багшилж байжээ.
Түүний хувьд, 2021 оны хоёрдугаар сарын 10-нд тус яамны ТНБД-аар томилогдсон бөгөөд энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.