Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Согтуу жолооч нарт хүлээлгэдэг хуулийн хариуцлагаа чангатгая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

Жолооны ард суусан л бол та өөрийнхөө болон бусдын амь насыг гартаа атгалаа гэсэн үг. Тийм ч учраас цаг ямагт хариуцлагатай байх ёстой. Магадгүй таны анхаарал сарнисан хэсэгхэн хором өөрийн тань хийгээд өрөөлийн амьдралд хар толбо болох вий. Түүнээс гадна согтуу жолооч автомашин жолоодох эрхтэй юу гэх асуултыг та бүхэнд тавья.

Хариулт бол мэдээж ҮГҮЙ. Согтуу жолоочийн барьж яваа автомашин тэр чигтээ л аюул гэсэн үг. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэн жилд 55 мянга гаруй зөрчил илэрдэг бөгөөд 2022 оны байдлаар 120 эрдэнэт хүн амиа алдаж, олон бяцхан үрс, олон мянган ээж, аав, хань ижил өнчрөн үлджээ.

Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан жолооч нар торгууль төлөхөөс цааргалж, төрийн алба хаагчидтай ам мурийдаг нь нууц биш. Угтаа буруу зүйл хийсэн хүнийг шийтгэх нь зүйн хэрэг. Торгох нь ч зөв. Гэтэл манайд торгоод эсхүл саатуулаад өнгөрөх нь хууль хэт сул байгааг илтгэнэ. Яагаад гэвэл хууль чанга байж бид хуулийн өмнө бөхийж амьдарна. Гэтэл хуулийн зүйл заалт хөнгөн учраас ард нь гарах үр дагаврыг тооцохоос иүүтэй, "торгуулиа төлчихөд болно" гэх жижигхэн бодолд жолооч нар автдаг байж болох. Жишээлбэл, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд,

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих,

215.2. "Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Үүнээс үзэхэд хууль хэт сул байгаа учир хуулиа эргэн нэг харж, чангатгах цаг нь болсныг илтгэнэ.

Түүнээс гадна согтуу жолоочийн үйлдсэн зам тээврийн осолтой холбоотой нэгэн жишээ дурдахад, Өчигдөр буюу тавдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт, 30 настай эмэгтэй жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 20-25 орчим насны эмэгтэйг явган хүний замаар алхаж явахад нь дайрч, биед нь гэмтэл учруулаад зугтсан хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид жолоочийг шуурхай илрүүлэн, хохирогчид эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Дээрх жишээнээс харахад нэг хэсэг согтуу жолоочид шөнийн цагаар туулайчилдаг байсан бол одоо өдөр, шөнө үл хамаардаг болжээ. Тэр ч бүү хэл согтуу эмэгтэй жолоочдын тоо нэмэгдэж, зам тээврийн осол, аваар гаргах тохиолдол ч гаргаад буй юм.

Магадгүй үүнийг энгийн үзэгдэл мэт харж болох ч угтаа тийм биш. Манай улсад архины хамааралтай хүмүүс их бий ч архинд донтох эрсдэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бас согтуу хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал болжээ. Тийм ч учраас хэрэв та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол өөрийн амь нас хийгээд бусдын амь насанд ч заналхийлж болохгүйг энэ ташрамд анхааруулахын зэрэгцээ архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэдгийг ч мөн сануулах нь зүйн хэрэг.

УЦУОШГ: Сэлэнгэ мөрөн, Эг голын усны түвшин 10-15 см давж үерлэж болзошгүй байна
УЦУОШГ: Сэлэнгэ мөрөн, Эг голын усны түвшин 10-15 см давж үерлэж болзошгүй байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.