1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл өнөөдөр гэрээний үүргээ биелүүлсэн хэмээн үзэж зээлээс нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн сайд нарын тушаал ил боллоо. Тухайлбал, Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэг нь 2003 онд АНУ-ын Дж.Вашингтоны их сургуульд суралцахдаа авсан зээл болон хүүгийн төлбөрт нийт 41,711 ам.долларын өртэй байжээ. Харин үүнийг нь 2009 оны "Зарим хүмүүсийг сургалтын төрийн сангийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 242 дугаар тогтоолын дагуу чөлөөлжээ. Ингэхдээ гадаадад их дээд сургуулиа төгсөж ирээд гэрээний дагуу 5 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан хэмээх үндэслэлээр зээлийг нь ийнхүү тэглэсэн аж. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр, БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байжээ. Ч.Сайханбилэгийн хувьд зээлээс чөлөөлөгдөх үедээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан байдаг.
Ч.Сайханбилэгийг гишүүнээр ажиллаж байх үед нь Ё.Отгонбаяр сайд тушаал гаргаж, БЗС-гийн 41 мянган ам.долларын зээлийг нь тэглэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.