АТГ-аас өнөөдөр нүүрсний гэх хэрэг болон БЗС-ийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг БЗС-ийн асуудлаар,
"БЗС-ийн асуудлаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг нээсэн. Тухайлбал, тус сангийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж буй хүнд холбогдуулан нээсэн. Цаашид энэ санд ажиллаж байсан үе үеийн эрх бүхий албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана. Одоогоор мэдээллийг дэлгэрэнгүй өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга М.Даваатогтох, "БЗС-ийн асуудлыг яагаад 1992 оноос хойш шалгаагүй вэ гэвэл, гомдол мэдээлэл ирснээс хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг" гэлээ.