Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр Монгол Улсад газардлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал билээ. Ерөнхийлөгч Эммануэл Макроныг ГХ-ны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаныхан угтан авлаа.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.

Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцох юм. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд францын талтай хамтран ажиллах талаар мөн ярилцаж, хэлэлцээний дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөх юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хоёр дүү БЗС-гаас 64 мянган ам.долларын зээл авч, АНУ-д сурцгаажээ
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хоёр дүү БЗС-гаас 64 мянган ам.долларын зээл авч, АНУ-д сурцгаажээ
 
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Маргаашаас шинээр Ч:78 “Сүхбаатарын талбай-Халдвартын эмнэлэг“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.