Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хоёр дүү БЗС-гаас 64 мянган ам.долларын зээл авч, АНУ-д сурцгаажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

БЗС-гийн мэдээллийг ил болгож, 1997-оос хойшхи зээлийн бүх дүнг нэгтгэж зарлаад буй. Гэвч тус сангаас зарим улс төрчид болон тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авч суралцсан болох нь ил болж, олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртээд буй юм. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмонгийн эгч дүүс болох О.Алтан, О.Мичид нар зээл авч гадаадад суралцжээ.

Тодруулбал, О.Цолмонгийн дүү О.Алтан нь 2002 онд АНУ-ын Калифорний их сургуульд суралцахаар 16 мянган ам.доллар буюу 55 сая төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Харин О.Мичидийн хувьд мөн л 2002 онд АНУ-ын Сан-Франциско Уран зургийн академид суралцахаар 48 мянган ам.доллар буюу 165 сая төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байна. О.Цолмонгийн эгч дүүс 2002 онд зээл авсан байх бөгөөд үүнээс харахад, тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрд "хаан" байх үед /2002 онд УИХ-ын гишүүн, МАХН-ын даргаар ажиллаж байсан/ зээл авч, гадаадад сурцгаажээ.

No description available.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир БЗС-гаас 48 мянган ам.долларын зээл авч, Англид сурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир БЗС-гаас 48 мянган ам.долларын зээл авч, Англид сурчээ
 
13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
13 давхраас дээш барилгын галыг робот, дроноор унтраах боломжгүй гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.