БШУ-ны сайд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан хэр зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байгаа хүмүүсийн нэрсийг ил болгоод сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тэр дундаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нь олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй. Тухайлбал, хуульч Б.Гүнбилэг АНУ-ын Сэйнт Томас их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Энэ нь одоогийн ханшаар 110 сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан гэсэн үг юм.
Хуульч Б.Гүнбилэг БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч, АНУ-д суралцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.