Өнөөдөр The Voice of Mongolia шоуны 2-р улирлын ялагч Х.Ядам шоуны шагнал RENAULT брэндийн KAPTUR автомашинаа гардан авлаа. Мөн “Монгол ТВ” телевизтэй амьдралаа өөрчлөх уран бүтээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Монгол ТВ-ээс зохион байгуулж буй The Voice of Mongolia шоуны хоёр дахь цувралын ялагчаар Төрийн соёрхолт Д.Болдын багийн оролцогч Х.Ядам үзэгчдийн 58 хувийн саналаар тодорсон юм. Ялагчийг үзэгчдээс тусгай дугаарт мессэжээр болон SuperUp апп-аар санал авч тодруулав.
Зургаан сарын хугацаанд үргэлжилсэн The Voice of Mongolia шоунд 5,000 гаруй оролцогч өрсөлджээ.