МЗЭ-ийн яруу найрагч, сэтгүүлч, “Монголчууд” сэтгүүлчийн эрхлэгч Даваасүрэнгийн Ган-Очир “Хун цагаан хайр” дууны шүлгийн бүтээлээрээ нэрлэсэн шинэхэн цомгоо хэдхэн хоногийн өмнө өлгийдөн авчээ.
Монголын орчин үеийн рок-поп дууны яруу найрагт өөрийн бүтээлүүдээ үлдээсэн түүний энэ удаагийн эмхэтгэл дуун бүтээл нь түүний долоо дахь цомог аж. Яруу найрагч Д.Ган-Очирын “Хун цагаан хайр” шүлгийн дууны аялгууг Ц.Эрдэнэбат зохиож, МУГЖ Л.Болдбаатар дуулснаар олны хүртээл болсон цаг үеийн шилдэг дуу юм. Энэ удаагийн шилдэг дууны эмхэтгэл цомогт нь мөн “Миний нандин” , “Ээждээ би хайртай”, “Дорнод нутаг мину”, “Сэцэнханы хүлэг ээ” зэрэг олны дуулах дуртай шилдэг 11 дуу багтсан байна.
Яруу найрагч Д.Ган-Очир цомгоо энэ сарын 26-28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах номын үзэсгэлэн яармагт гарын үсэгтэй худалдаалах аж.