Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: Нийгмийн халамж хүртэгсдийн тоо 10 жилийн дотор 550 мянгаас 2.6 саяд хүрч, түүнд 6.6 их наяд төгрөгийг зарцуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

No description available.Халамж нь хавтгайрч, ажилгүйдэл нь өссөн улсын энэ тэргүүнд манай улс бичигдэх нь лавтай. Өнгөрөгч онд л гэхэд 2.6 сая иргэддээ 515 тэрбум төгрөгийн нийгмийн халамж хүртээсэн байна. Угтаа хүүхдийн 100 мянган төгрөг хүртэл төрөөс олгож буй нийгмийн халамжийн нэг хэсэг нь. Тэгвэл Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагаа, түүнд өнгөрсөн хугацаанд зарцуулагдсан мөнгөн хөрөнгөтэй холбоотой зарим сонирхолтой тоо харагдав.

-Нийгмийн халамж хүртэж буй иргэдийн тоо арван жилийн дотор 550 мянгаас 2.6 сая хүрчээ-

Тайлбар: Дээрх инфографикаас харахад, нийгмийн халамжинд хамрагдаж буй иргэдийн тоо 10 жилийн хугацаанд тасралтгүй өссөн байна. Ингэхдээ 2017 оноос огцом нэмэгдсэн болохыг харж болохоор байгаа юм.

Тэгвэл зарцуулах мөнгөн хөрөнгөнд ямар өөрчлөлт гарсныг ажиглая.

-2012 оноос хойш нийгмийн халамжинд 6.6 их наяд төгрөгийг зарцуулжээ-

Тайлбар: Дээрх инфографикаас харахад, нийгмийн халамжийн сангийн зарлага 2021 онд хамгийн өндөр буюу 1.9 их наяд төгрөг гарсан бол 2022 онд 515 тэрбум төгрөг болж буурчээ.

Тэгвэл 2019-2022 оны хооронд олгосон нийгмийн халамжийг төрлөөр нь авч үзвэл хамгийн их буюу 182 тэрбум төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, 108 тэрбум төгрөгийн өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгодог тэтгэмж эзэлсэн байна.

-2019-2022 оны хооронд 108.7 тэрбум төгрөгийг олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд олгожээ-

-Хөвсгөл аймаг нийгмийн халамжийн хүрээнд төрөөс олгож буй мөнгөн дүнгээр "тэргүүлж байна"-

ДАТА: “Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгож хүмүүжүүлэх нь“ төсөлд 40 сая төгрөгийн санхүүжилт ОЛГОЖЭЭ
ДАТА: “Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгож хүмүүжүүлэх нь“ төсөлд 40 сая төгрөгийн санхүүжилт ОЛГОЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд