Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАТА: “Хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгож хүмүүжүүлэх нь“ төсөлд 40 сая төгрөгийн санхүүжилт ОЛГОЖЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Засгийн газраас зарласан "5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд Соёл урлагийг дэмжих сан, улсын автозамын сан, нийгмийн халамжийн сан, хүхдийн төлөө сангийн мэдээллүүд нээлттэй байршсан юм. Тэгвэл нээлттэй мэдээллийн сан дурдсанаар Соёл урлагийг дэмжих сангийн жилийн орлого дунджаар 1.5 тэрбум төгрөг байдаг бөгөөд үүнээс 2021 онд 1.6 тэрбум, 2022 онд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ 58 байгууллага, 15 иргэний соёл урлаг чиглэл дэх төсөл хөтөлбөрт санхүүжилтийг "буцалтгүйгээр" олгосон байна. Санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд дундаас тухайлсан хэд хэдэн төслийн хүрээнд олгосон санхүүжилтийг сонирхуулья.

-"Монгол хөгжим" ТББ 2021 онд "Монгол үндэсний өв уламжлалаа урлаг соёлоор дамжуулан хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгож хүмүүжүүлэх нь" төслийн хүрээнд 40 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

-"Нүүдэлчдийн агуулга" байгууллага нь -Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг олон нийтэд сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, брэнд бүтээх төсөл"-ийг санхүүжүүлэхээр 2021 онд 40 сая төгрөгийн санхүүжилт авсан.

-Уран нугаралтыг хөгжүүлэх шинэ цирк төв нь "Амьтны цирк Монголд" төслийн хүрээнд 70 сая төгрөгийг Соёл урлагийг дэмжих сангаас авчээ.

Ташрамд сонирхуулахад, Соёл, урлагийг дэмжих сан нь анх 1995 онд “Соёл, урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагдаж байжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн соёл, урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн.

Сураггүй алга болсон 87 настай эрэгтэйг хоёр өдрийн дараа эсэн мэнд олжээ
Сураггүй алга болсон 87 настай эрэгтэйг хоёр өдрийн дараа эсэн мэнд олжээ
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.