Маргаашаас буюу энэ сарын 4-7-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг ТҮР ХЯЗГААРЛАХААР болжээ. Учир нь энэ долоо хоногийн Пүрэв гарагаас Ням гариг хүртэлх буюу 2023.05.04-нөөс 07-ны өдрүүдэд Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын манай Улсад хийх албан ёсны айлчлалтай холбогдуулан
- Наадамчдын гудамж,
- Чингисийн өргөн чөлөө,
- Энхтайваны өргөн чөлөө,
- Их Монголын гудамж,
- Жанчин Д.Сүхбаатарын талбай,
- Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас зөвлөлөө.