Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын ээлжит бус чуулган 15 цагт хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар нээлттэй байршуулсан. Тэгвэл өнөөдөр /2023.05.03/ эл хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх юм. Үүнд:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2022.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

·Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Бусад асуудлыг хэлэлцэнэ.

Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий дөрвөн гаалийн улсын байцаагч албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн
Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий дөрвөн гаалийн улсын байцаагч албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг АТГ-т шилжүүлсэн
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна