УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Аялал жуулчлалын тухай хууль өнөөдөр эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа. Манай ажлын хэсэг хуулийн гүн рүү сайн орж ажилласан. Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдаж амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэх байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар 23 төрлийн төрийн нийтийн өмчийн зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар хийх зарчмыг суулгаж өгсөн. Энэ удаа амьтны дуудлага худалдааг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэдэг нь хуульд тусгагдаж орж ирж байгаа. Амьтны дуудлага худалдаа орж ирснээр төсөвт орж ирэх мөнгө нэмэгдэнэ. Дуудлага худалдаанаас орж ирж буй мөнгөний 20 хувь нь бүс нутагт тухайн амьтныг үржүүлэх менежментийг хийж байгаа байгууллагуудад, 80 хувь нь аймаг, сумын төсөв рүү орно гэсэн үг" гэлээ.
Х.Ганхуяг: Амьтны дуудлага худалдаанаас орж ирэх мөнгөний 80 хувь нь тухайн аймаг, сумын төсөв рүү орохоор хуульд тусгасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.