Энэ сарын 1-н буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 11, 13 настай охид 14.00 цагийн орчим гадаа тоглохоор гэрээсээ гараад сураггүй алга болсон байдаг. Улмаар ар гэрийнхэн нь өчигдөр орой 21.00 цагт цагдаад дуудлага өгсөн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, тус хүүхдүүдийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11.30 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.