Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Малчид, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрлөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгал суутган төлүүлэхээр болсон“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг УИХ-аар эцэслэн баталсан. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Батлут мэдээлэл өгөв.

Тэрбээр "Монгол Улсад одоогийн байдлаар нийт 305,000 орчим малчин байна. Энэ нь нийт ажиллах хүчний 1/4 хувийг эзэлж байна гэсэн үг. Эрэгтэй малчдын 33 хувь, эмэгтэй малчдын 38 хувь нь нийгмийн даатгал төлдөг. 25 хүртэлх насны залуу малчдын 82 хувь нь нийгмийн даатгал төлдөггүй гэх судалгаа байна. Тодруулбал, нийт малчны 35.2 хувь нь буюу 107,000 нь нийгмийн даатгалд хамрагдсан. Харин 65 хувь буюу 198,000 орчим малчин НД-т хамрагдаагүй байна. Энэ нь ирээдүйд эрсдэл үүсгэж байна гэсэн үг.

Мөн нийт малчдын 59.4 хувь буюу 181 мянга гаруй малчин эрүүл мэндийн даатгал төлж байна. Тэгэхээр эрсдэлтэй нөхцөл үүсэхэд бэлэн байх зорилгоор малчид, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас өөрсдийнх нь зөвшөөрлөөр эрүүл мэндийн болон нийгмийн даатгал суутган төлүүлэхээр болсон" гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг суллажээ
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг суллажээ
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.