Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХҮН 2024 онд УБ хотын эмэгтэй засаг даргыг зарлаж сонгуульд оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

ХҮН өнөөдөр 50/50 хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэхүү хөтөлбөр нь "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд 20 хувийг ч эзлэхгүй байна. Олон улсад 30 хувьтай байдаг. Монгол Улсад энэ нь тулгамдсан асуудал байна. Тиймээс энэ тоог 50 хувьд хүргэх" зорилготой гэжээ.

Уг асуудалд ХҮН манлайлж ажиллах үүднээс эмэгтэйчүүдийг дэмжиж, Улаанбаатар хотын Засаг даргыг эмэгтэй хүн сонгодог болно гэв.

Энэ талаар тус намын дарга Т.Доржханд "Бид хотын даргаар эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх амлалтаа өгсөн. Энэ баг нь мэргэжлийн байна. Үр дүнд нь хүндээ ээлтэй, аюулгүй орчинтой хотыг бий болгохоор зорьж байна. Үүнд эмэгтэйчүүдийн нөлөөлөл маш их. Улмаар өнөөдөр хот төлөвлөгч, инженер, хотын бизнесийн танхимын төлөөлөл, үл хөдлөхийн брокер, эдийн засагч, багш, эрх зүйч эмэгтэйчүүдийн төлөөлөл бидэнтэй нэгдлээ" хэмээлээ.

СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.