Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асран хамгаалагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

СХД-ийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй 8293 иргэн байдаг бөгөөд тэдний асран хамгаалагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж хомс байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулснаар хоёрдогч хүндрэлээс сэргийлэх, өөр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Тиймд СХД-ийн Эрүүл Мэндийн Төв болон дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл хамтран СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайгийн санаачилгаар өнөөдөр буюу /2023.04.21/-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Ингэсэнээр төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмнэлгийн тусламж үйлчилгээ улам ойртож, өвчин эмгэгээ эрт оношлуулах, хүндрэлээс сэргийлэх, эрүүлжих боломж нэмэгдэх юм.

Арга хэмжээг нээж СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон СХД-ийн ЭМТ-ийн дарга Ч.Өнөрсайхан нар үг хэлэв.

Энэ талаар СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан "Дүүргийн хэмжээнд 8293 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэвч тэдний асран хамгаалагчид өөрсдөө үзлэг оношлогоо, эмчилгээнд хамрагдах боломж нөхцөл хомс байдаг. Тиймээс СХД-ийн Засаг даргын санаачилгаар мөн СХД-ийн ЭМТ хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ар гэр, асран хамгаалагчийг үзлэгт хамруулж байна. Үзлэг өглөөний 09:00 цагт эхэлсэн 16:00 цагт дуусна.

Мөн үзлэгт хамрагдах иргэддээ ӨЭМТ-үүдээр дамжуулан мэдээлэл олгосон байгаа. Түүнээс гадна манай дүүргийн ЭМТ-ийн салбар, Баянхошуу амбулатори дээр ирж үзлэгт хамрагдах бүрэн боломж бий. Мөн үзлэг оношлогооноос гадна сэтгэлзүйн зөвлөгөөг авах боломжтой" гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр, асран хамгаалагчдыг үзлэгт хамруулахдаа,

  1. Төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг /гэмтэл, мэс засал, дотор, мэдрэл, чих хамар хоолой/
  2. Багажийн болон лабораторийн шинжилгээ. /ЭХО, зүрхний бичлэг, БЗДХ-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур, В, С вирусын шинжилгээ/
  3. Эрүүл аж төрөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах / халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтэл, сэргээн засах гэх мэт/
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд зориулсан тусгай хэрэгслийн танилцуулга, зөвлөгөө өгөх
  5. Сэтгэл зүйн зөвлөгөө, хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх зэрэг чиглэлээр үйлчилсэн бөгөөд иргэд энэхүү үйл ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа ч илэрхийлж байлаа.

“Талын шуурга” хочит Д.Батгэрэл энэ сарын 23-ны өглөө тулалдана
“Талын шуурга” хочит Д.Батгэрэл энэ сарын 23-ны өглөө тулалдана
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.