Нийслэл хот байгуулагдсаны 385 жилийн ой, Дэлхийн эмч нарын 91, Үндэсний эмч нарын 34 дэх өдрийг угтан СХД-ийн Засаг даргын 2024 оны А/104 дүгээр захирамжаар эрүүл мэндийн байгууллагын эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны онол практикийн бага хурлыг Эрүүл мэндийн төвийн хурлын зааланд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээ, судалгааны онол практикийн бага хуралд нийт 22 судлаач оролцож судалгаа хэлэлцүүлсэн ба шүүгчээр “Ач” Анагаах Ухааны Их сургуулийн багш, АУ-ны доктор, профессор, Академич Б.Бурмаажав, АУ-ны доктор, дэд профессор Ө.Оюунчимэг, Б.Чимэглхам, Ц.Гүндэгмаа нар шүүж, зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Нийт 22 оролцогчдоос,
Лавлагаа шатлалын ангилалд,
Тэргүүн байранд их эмч Б.Болортуяа-Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан иргэдийн улаан хоолой, ходоодны уян дурангийн шинжилгээгээр илэрсэн хавдрын тохиолдолд хийсэн дүн судалгааны ажлаар,
- Дэд байранд их эмч Г.Цолмон;
- Гутгаар байранд З.Ганчулуун;
- Тусгай байран Н.Долгорсүрэн;
Анхан шатлалын ангилалд,
- Тэргүүн байранд Б.Пүрэвдорж-Тамирчдын сэтгэл гутралыг тодорхойлсон үр дүн судалгааны ажлаар;
- Дэд байранд С.Үүрийнтуяа;
- Гутгаар байранд Т.Бат-Эрдэнэ;
- Тусгай байранд Г.Очирчимэг;
Нийгмийн эрүүл мэндийн ангилалд,
- Тэргүүн байрыг Ц.Алтантуул-Эрэгтэйчүүдийн дундах бэлгийн дааврын бууралт буюу цэвэршилтийн (АНДРОПАУЗ) талаарх мэдлэг, хандлагыг тандсан судалгааны ажлаар;
- Дэд байрыг Т.Эрдэнэцэцэг;
- Гутгаар байрыг С.Алтангэрэл;
- Тусгай байрыг П.Гүнжидмаа, Б.Ууганбат эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Цаашид үйл ажиллагааг өргөжүүлж эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах, дүүргийн онцлог, хэрэгцээнд тулгуурласан судалгааны ажлуудыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.