Сонгинохайрхан дүүргийн мал бүхий хороодод хаваржилт хүндэрч цасны зузаан талдаа 30-40 см, гуу жалгандаа 50-80 см хүрч мал бэлчээрт гарах боломжгүй болж өвс тэжээлийн хомсдол үүсэж байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд "Малчдад тусалъя" аяныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулж буй.
Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж, хүнд нөхцөл байдалтай байгаа малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэх аянд СХДЭМТ болон ӨЭМТөвийн ажилчид нэгдэж, 8,097,000 төгрөгийг хандивлажээ.