2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэлсэнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.