2020 оны УИХ-ын наймдахь удаагийн сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний 07:00 цагт орон даяар эхэллээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Энэ өдөр:
- Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилсэн, борлуулсан,
- Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан
- Гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эх сурвалж: ЦЕГ