Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИЛЭН: ТӨБЗГ-ын зарим мэргэжилтнүүд 5-6 ТӨХК-иудад ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж, үндсэн цалингаас гадна 2.5 сая хүртэлх төгрөгөөр давхар ЦАЛИНЖИЖ байна

Огноо
Унших
3 минут 49 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлдэгчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан юм.

-ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн В.Дарханбаатар төрийн өмчит таван компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг-

Төрийн өмчийн зарим компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл давхцаж байгаа юм. Тухайлбал, ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн В.Дарханбаатарын хувьд нийтэд ил болсон 71 компаниас таван компанийн ТУЗ-д ажиллаж байна. Тодруулбал, Орхон АЗЗА, Булган АЗЗА, Хөвсгөл АЗЗА ТӨХК болон Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК, МИАТ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Ингэхдээ 230 мянгаас 840 мянган төгрөгийн хооронд цалин авч байна. Үүнд:

-Орхон АЗЗА - 230 000

-Булган АЗЗА - 230 000

-Хөвсгөл АЗЗА - 230 000

-Дорнод бүсийн эрчим хүчний систем ХК - 700 000

-МИАТ ТӨХК - 840 000 төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр төрийн албан хаагчийн цалингаас гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээс нийтдээ сард 2 сая 230 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн үг юм.

-ЗТХЯ-ны газрын дарга Д.Загдразднаа ТУЗ-ийн гишүүнээс сард 1 225 000 төгрөгийн цалин авдаг-

ЗТХЯ-ны газрын дарга Д.Загдразднаа нарын зарим ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүнд байна. Тухайлбал, Увс АЗЗА, Ховд АЗЗА, Багануур АЗЗА, Дорноговь АЗЗА, Говь-Алтай АЗЗА болон Завхан АЗЗА ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнд багтсан байна. Ингэхдээ нийт 1 225 000 төгрөгийн цалин авдаг аж. Үүнийг задалбал,

-Увс АЗЗА - 175 000

-Ховд АЗЗА - 175 000

-Багануур АЗЗА - 350 000

-Дорноговь АЗЗА - 350 000

-Завхан АЗЗА ТӨХК - 175 000 төгрөгийн цалин авдаг.

-ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Сувдмаа зургаан төрийн өмчит компанийн ТУЗ-аас төгрөгийн цалин авдаг-

ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Сувдмаагийн хувьд нийтэд ил болсон 71 компаниас зургаан компанийн ТУЗ-д ажиллаж байна. Тодруулбал, Харгуй ТӨХК, Талын зам ТӨХК, Тавантолгой ДЦС ТӨХХК, Өвөрхангай ТӨХК, Хархорин АЗЗА ТӨХК, Архангай АЗЗА ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг аж. Үүнийг задалбал:

-Харгуй ТӨХК - 320 000

-Талын зам ТӨХК - 300 000

-Тавантолгой ДЦС ТӨХХК - 820 000

-Өвөрхангай ТӨХК - 270 000

-Хархорин АЗЗА ТӨХК - 270 000

-Архангай АЗЗА ТӨХК - 270 000 төгрөгийн цалин авч байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр төрийн албан хаагчийн цалингаас гадна төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүнээс нийтдээ сард 2 сая 250 мянган төгрөгийн цалин авч байна гэсэн үг юм.

У.Цогтбаяр: Би байцаагдаад л явж байна. Он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна
У.Цогтбаяр: Би байцаагдаад л явж байна. Он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.