Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Цогтбаяр: Би байцаагдаад л явж байна. Он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 59 секунд

Жүжигчин У.Цогтбаяр өөрийн цахим хуудаснаа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Надад санаа зовсон, мөн амандаа мөнгө чихүүлээд дуугүй болсон гэх бас амьд мэндийг минь асуусан хүмүүс их байх шиг байнаа даа янз нь. Би зүгээрээ. Мөн би он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна.

Нам бус, ажил зорилго улс төр биш болохоор амьдрах шаардлага байна шүү надад. Улирал байцаагдлаа. Дүүргүүд, эрүү дээр, мөрдөн дээр, тагнуул дээр. Байцаагдаад явж л байна. Лизингээр машин авснаа тайлбарлаж энэ тэр. Сүүлдээ бүүр камергүй өрөөнд, өмгөөлөгчгүй байцаагдлаа. Гуравдугаар сарын 04-нд эрүүгийн 2 мөрдөгч намайг шантаажилж төр засаг нь таныг урлаг уран сайхны ажлаа л хийгээчээ гэж гуйж байнаа гээд салсан юмсан.

Адилхан нэртэй байцаагч тавьснаа миний амьдаа чамайг хүндэлдэг гэж ярьж энэ тэр. Цаг үеийн байдалд бол бүгдий нь жүжиг гэж харж байна. Үхсэн баасны 5Ш ажиллагаа. 5н шившигт төлөвлөгөө. Нүүрсний хулгайчдыг барих, илчлэх сонирхол засгийн газарт алгаа. Сценарын дагуу л явж байх шиг. Одоо намайг дуудаж байна, та эрүүгийн цагдаа дээр хүрээд ирвэл таньд л хэрэгтэй юмаа уг нь гэнээ. Хүүе надад юу ч хэрэггүй ээ. Надад зүгээр л үг хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна хараат цагдаа ахаа. Сонгууль дөхчихсөн юмуу ямар эрт хулгайчдын сэвээ яваад эхэлж байнаа. Та нар анзаарч байна уу" гэжээ.

Өнөөдөр Улаанбаатарт 2 хэмийн дулаан
Өнөөдөр Улаанбаатарт 2 хэмийн дулаан
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.