Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC LAND” байгуулах зөвшөөрлийг “Таванбогд Фүүдс” ХХК-д ямар шалгуураар олгосон бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таванбогд Фүүдс” ХХК-аас “KFC LAND” нэртэй тохижилтын ажлыг эхлүүлээд буй. Энэ нь нийгэмд олон маргаан талцлыг дагуулаад буй. Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Хотын даргын орлогч З.Төмөртөмөөгөөс "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “KFC LAND” байгуулах зөвшөөрлийг “Таванбогд Фүүдс” ХХК-д ямар шалгуураар өгсөн бэ. НИТХ-аар ороогүй юм билээ. Зөвшөөрөл нь ч гараагүй байхад яагаад үйл ажиллагаагаа эхэлчихсэн юм бэ" гэж тодрууллаа.

Хотын даргын орлогч З.Төмөртөмөө "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргатай холбоотой асуудалд ажилтнаа шууд буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй. \Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 970 га газрын 183 га-д газар тохижилт, ногоон байгууламж хийх ерөнхий төлөвлөгөөг 2014 онд баталсан. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт “KFC LAND” байгуулахаар “Таванбогд Фүүдс” ХХК-тай эрхийн үүргийн хүрээнд тодорхой гэрээ байгуулсан асуудал" гэлээ.

“Нэгүүн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Нэгүүн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа