Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нэгүүн“ сайтын сэтгүүлч Б.Анхбаярт яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 51 секунд

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нарын 5 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б, А нар нь бусдын ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц бичлэгийг хийж, иргэн Х, О, Ш нараас мөнгө өгөхийг шаардаж, бичлэгийг тараахаар сүрдүүлж, бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлэн авсан байна. Мөн иргэн Э, А нарын зохиомол байдлыг бий болгож хийсэн бичлэгийн үнэн зөвийг нягтлахгүйгээр бусдын нэр төр алдан хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар,

Иргэн Э, Ш нар нь саун, массаж нэрээр бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, орон байраар хангасан, Э, А нар нь бусдыг бэлгийн харьцаанд орох нөхцөлийг бүрдүүлж, зохиомол байдлыг бий болгон бичлэг хийж, мөнгө өгөхийг шаардаж, сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн тус дүүргийн прокурорын газраас “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нь өөрийн цахим хуудсаар дамжуулан гаргасан “тус сайтын сэтгүүлч А-г цагдаагийн албан хаагч нар эрүүдэн шүүсэн” гэх мэдээллийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.

“Дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай“
“Дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай“
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.