Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр Засгийн газар 10 цагаас ээлжит бусаар хуралдах гэж байна. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

  • Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • “Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* 
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/* 
  • Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*
  • Бусад асуудал

Танилцуулах асуудал: 

  • Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг.
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар
Танхимын сургалтанд Улсын хэмжээнд 25 мянга гаруй төгсөгч хамрагдлаа
Танхимын сургалтанд Улсын хэмжээнд 25 мянга гаруй төгсөгч хамрагдлаа
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.