Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Улаанбурхан өвчин дэгдэх эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2022 онд 182 улсад 172,000 Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн. Энэ өмнөх оноосоо гурав дахин өссөн тоо. Харин 2023 оны эхний улиралд гэхэд 100 гаруй улсад 22,000 тохиолдол бүртгэгдсэний зарим нь БНХАУ, ОХУ-д байна.

Одоогоор манай улсад Улаанбурхан өвчин дэгдээгүй байгаа ч хөрш орнуудад дэгдсэн учир эрсдэлтэй. Өнгөрсөн долоо хоногт эрсдэлийн үнэлгээ хийж үзэхэд, тодорхой хэмжээний эрсдэл байгаа нь тогтоогдсон тул 21 аймаг, нийслэлд мэдээлэл хүргүүлсэн байгаа. Манай улсад хамгийн сүүлд 2015-2016 онд Улаанбурхан дэгдэж байсан" гэв.

ШУУД: Х.Нямбаатар “Шувуу“ ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан этгээдтэй холбоотой бодит  мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулна
ШУУД: Х.Нямбаатар “Шувуу“ ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан этгээдтэй холбоотой бодит мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган ам.доллараар урамшуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.