Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Өнөөдрөөс эхлэн номын сан, музейг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр долоо хоног бүр нийслэлд авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. 

Өнөөдрийн мэдээлэлдээ тэрээр "Нийслэл үйлчилгээний газруудаа үе шаттайгаар нээж эхэлж байгаа. Амралтын газар, зоогийн газар, биеийн тамир фитниссийн газруудаа нээсэн. Өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байна. Нийслэлд 12 номын сан, 11 музей үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ номын сан, музей иргэдэд үйлчлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг журмын дагуу хийх хэрэгтэй. Цаашдаа бусад үйлчилгээний газруудыг хэвийн явуулахаар, нээхээр судалгаа, бэлтгэл хийж байна. Өмнө бэлтгэлгүйгээр үйлчилгээний газруудыг нээснээр хүндрэл гарсан. Энэ алдааг давтахгүйн тулд холбогдох байгууллагууд судалгаа хийж байгаа" гэв. 

Гарцаараа гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 2649 жолоочид шийтгэл оногдуулжээ
Гарцаараа гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 2649 жолоочид шийтгэл оногдуулжээ
 
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Эхнэр нь золгүйгээр амиа алдсан Тайланд дахь Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.