Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гарцаараа гарч буй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 2649 жолоочид шийтгэл оногдуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

"ГАРЦААРАА ГАРЦГААЯ” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гарцаараа гарч явсан явган зорчигчид зам тавьж өгөөгүй дүрэм зөрчсөн 2649 жолоочид шийтгэл оногдуулсан байна.

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 2 долоо хоногт буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл Явганы хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 2649 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар тус тус шийтгэл оногдуулсан.

Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд явган зорчигч ТА явган хүний гарц гарамаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч ЖОЛООЧ ТА явган хүний гарц дээр явган зорчигчид ЗАМ ТАВЬЖ өгч байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

БНСУ-д урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд тус улсын хилээр гарах, дахин нэвтрэх журмын тухай
БНСУ-д урт хугацаагаар оршин суугаа гадаад иргэд тус улсын хилээр гарах, дахин нэвтрэх журмын тухай
 
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.