Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халх гол суманд гарч буй түймрийн томоохон голомтууд дарагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Сүхбаатарын Эрдэнэцагаан сумаас орж ирсэн түймэр Халхголын нийт нутгийн 80-90 орчим хувийг хамарч, өнөө өглөөний байдлаар томоохон голомтууд дарагдаж, одоогоор зарим жижиг голомтууд үлдсэн байна.

Түймэрт албан мэдээгээр 300 гаруй, сумын иргэдтэй нийлээд 500 гаруй хүн ажиллажээ. Түймэр унтрахтай зэрэгцэн өнөө өглөө алдуул малынхаа хойноос явсан нэг хүн сураггүй болж, Халхгол сумаас эрлийн баг гарсан байна.

Цурамд бог малыг хөлөөр нь зөөж болохгүй учир тээвэрлэх машин тэрэг, бензин тосны асуудал нэн тэргүүнд тулгамдаж буй аж. Тиймээс Дорнод аймаг даяар хандивын хөдөлгөөн өрнөж байна. Аймгийн Улаан загалмай нийгэмлэг, Сэтгүүлчдийн эвлэл болон Халхгол сумын иргэд нэгэн зэрэг хандивын аян өрнүүлж буй бөгөөд одоогоор Дорнод аймгийн ЗДТГ-аас 10 сая төгрөг, Дорнод гурил ХХК-иас 10 сая төгрөг хандивлажээ.

Мөн түймрийн улмаас орон гэргүй болсон 10-аад айлд Засгийн газраас 10 гэр олгохоор шийдвэрлэсэн байна.

Ц.Нямбаяр: Сүхбаатар аймагт гарсан галыг унтраахаар 260 орчим 20 гаран техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна
Ц.Нямбаяр: Сүхбаатар аймагт гарсан галыг унтраахаар 260 орчим 20 гаран техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.