Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын талбайн явган хүний зам, ногоон байгууламж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлсөн 13 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг иргэдтэй хийсэн гэрээний дагуу нүүлгэн шилжүүллээ.

Төв зам дагуу байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн талбайд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх аж.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Манай 15 иргэн Хятадад хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна
Манай 15 иргэн Хятадад хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.