Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн БНХАУ, Монгол улсын хооронд хилийн боомтоор зорчих хөдөлгөөн нээгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор зорчих иргэдийн тоо нэмэгдээд буй. Тэгвэл Бээжин, Тяньжин, Шэньжэнь зэрэг хотуудад манай улсын нийт 15 иргэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгааг Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам мэдээллээ. Тус улсын хуульд зааснаар “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн иргэнийг учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан 3-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ. Учруулсан хохирлын хэмжээ онц ноцтой бол 10 жилээс хугацаагүй хорих хүртэл ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай байдаг болно".
Иймд БНХАУ-д зорчих хугацаандаа тус улсын хууль тогтоомжийг чанд сахиж, гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.