“Шимт сүрэг” төслийн хүрээнд Мал аж ахуйн салбарын цахим захыг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү цахим захын давуу тал нь хот суурин газрын иргэд ч мал арилжаанд оролцох, тухайлсан орон нутгаасаа мал, сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс ширийг анхны эх үүсвэрээс нь худалдан авах боломжтой болгох зэрэг хялбар шийдлүүдийг бий болгожээ.
Түүнчлэн алдсан малын зар, малын хэрэгсэл, малчны цахилгаан бараа, тоног төхөөрөмж, өвс тэжээл, туслах малчны зар зэрэг мал аж ахуй эрхлэн явуулахад шаардлагатай бүхий л хэрэгцээт мэдээллийг нэг дор төвлөрүүлж чаджээ. Ингэснээр худалдагч, худалдан авагч хоёрыг шууд холбох, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд зар байршуулах, зар хайх үйлдлийг хэд дахин хялбаршуулсан зарын талбар болж байгаа юм.
Та бүхэн өнөөдрөөс эхлэн www.shimtsureg.mn веб сайтыг ашиглан мал аж ахуйн арилжаанд оролцоорой.
“Шимт сүрэг” нь мал аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан, цогц, бие даасан, үндэсний хэмжээний систем хөгжүүлэлтийн төсөл юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн зарчим дээр үндэслэсэн, малчид болон оролцогч талуудад харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих орчныг бий болгож байна. Энэхүү төсөл нь Мал аж ахуйн цахим зах, Малын цахим бүртгэл тооллого, Фермер болон хоршооллын хэсэг, Үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн хэсэг, Малын байршил тогтоох систем, Мал эмнэлэг лаборатори зэрэг үндсэн 6 бүрдэл хэсгээс бүтнэ.
Одоогоор эхний үйлчилгээ болох www.shimtsureg.mn мал арилжааны цахим захыг олон нийтэд хүргэж байгаа бол дараагийн ээлжид Малын цахим бүртгэл, тооллогын модулийг хэрэглээнд удахгүй нэвтрүүлнэ. Ингэснээр малчид гар утаснаасаа малаа бүртгэх, мал сүргийнхээ ашиг шим, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөний мэдээллээ хөтлөх зэрэг олон боломжийг хэрэглэгчдэдээ нээх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77769898 утсаар
Системийн талаарх мэдээлэл, зааварчилгааг Facebook/Шимт сүрэг хуудаснаас авах боломжтой.