Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80 орчим хувьтай байв. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ онд нийслэлд 1120 төсөл, арга хэмжээ хэрэгжихээс 313 ажил бүрэн хэрэгжиж дууссан, 619 ажил хэвийн үргэлжилж байна. Удааширсан 107, зогссон 81 ажил байгаа юм.

Энэ үеэр Хотын дарга Үндэсний баяр наадмын зохион байгуулалт хийгээд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч ажиллах хэрэгтэйг онцлов. Мөн зарим замд эгнээ нэмэх, гурван нүхэн гарцын ажлыг долоодугаар сарын 5-н гэхэд эхлэх болон дараах үүргүүдийг өглөө. Тодруулбал,

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
  • НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
  • Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.

Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Маргааш хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.