Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Таванбогд" компани "KFCLAND - Аз жаргалын хотхон" байгуулна гэж мэдэгдээд буй. Уг асуудалд "Иргэд тохижилт халхавчаар тус хүрээлэнд салбар нээх гэж байна. Энэ бол иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар" хэмээн бухимдлаа илэрхийлээд буй.

Тэгвэл уг асуудалд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон.

Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм. Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ. Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна
Нийслэлийн хэмжээнд 17 байгууллагын асрамж, халамжийн 25 төвд 786 хүүхэд амьдарч байна
 
ФОТО: Хоолны фестивалийн үеэр Гандантэгчэнлин хийдийн лам нар 1 тонн ширмэн тогоонд гурилтай шөл хийлээ
ФОТО: Хоолны фестивалийн үеэр Гандантэгчэнлин хийдийн лам нар 1 тонн ширмэн тогоонд гурилтай шөл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.