Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Таныг Ерөнхий сайдын Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж буй. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэргүүтэй томилгоодын талаар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын уул уурхайн асуудал хариуцсан зөвлөхөөр Макензи компанид зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Таныг томилохоор яригдаж байна. Эл томилгоогоор баялгийн сангийн тухай хууль, түүнтэй холбоотой асуудлыг түүнд хариуцуулах бодлогыг барьж буй аж.

Жамбалдоржийн Танын намтарыг хүргэж байна.

Тэрбээр 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан юм.

2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр, 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австрали дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч, 2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч, 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр, 2017 оноос зѳвлѳх үйлчилгээний тэргүүлэх фирм Маккэнзи компанид тус тус ажиллаж байсан.

А.Ариунзаяа: МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдын томилгоог хэлэлцэнэ
А.Ариунзаяа: МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдын томилгоог хэлэлцэнэ
 
Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.