Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: Бээжин хотод өчигдөр 22 шинэ тохиолдол бүртгэгдсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: 

БНХАУ-д баасан гараг буюу өчигдөр 27 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Шинэ тохиолдлуудын 23 нь дотоодын халдвар бөгөөд дөрөв нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Дотоодын халдварын 22 тохиолдол нь нийслэл Бээжин хотод бүртгэгдсэн бол, Хубэй мужид нэг тохиолдол нь бүртгэгджээ. Түүнчлэн шинж тэмдэггүй 7 тохиолдлыг бүртгэсэн талаар тус улсын эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдлээ.

Бээжин хотын “Шиньфади”хүнсний захаас үүдэлтэй тохиолдлын тоо өссөн дүнгээр 205 болсон байна. БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд шинээр илэрсэн вирусын генийн дарааллыг тогтоож, генийн мэдээллийг ДЭМБ-д өнгөрсөн Пүрэв гарагт хүргүүлж олон нийтэд ил тод мэдээлжээ. 
ДЭМБ-ийн өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэргэжилтнүүд Бээжин хотод илэрсэн вирус Европд илэрсэн халдварыг үүсгэгч вирустэй генийн хувьд нэлээд ойролцоо омгийн вирус байсан талаар мэдээлсэн байна.  

Д.Нямхүү: 7 иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ
Д.Нямхүү: 7 иргэн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга