Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймрийн улсын хяналтын байцаагч мэдэгдэл хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд


Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд  энэ сарын 14-16-ны өдрүүдэд дөрвөн удаагийн удаа гал түймэр гарч, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.

Үүнтэй холбогдуулан тус обьектын хашаан дотор үйл ажиллагаа явуулж байгаа “Сөүл ресторан”, “Түмэн эх чуулга”, “Хүннү Интертаймент” ХХК-иудын удирдлагуудад Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүллээ.

Тус мэдэгдэлд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, өнжмөл шар өвс, ил задгай хог хаягдалд гал гарахаас сэргийлж, тохижилт үйлчилгээний компанитай хамтран хашаан доторх харуул хамгаалалтыг чангатгах, улиас модны унгиралыг /модны хөвөн/ шатаахгүй байхад хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа гэж  НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьж дууслаа
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьж дууслаа
 
БАЙНГЫН ХОРОО:  Эрчим хүчний салбарын үнийн өсөлтийн талаарх Б.Чойжилсүрэн сайдын сонсоно
БАЙНГЫН ХОРОО: Эрчим хүчний салбарын үнийн өсөлтийн талаарх Б.Чойжилсүрэн сайдын сонсоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.