Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярын шүүх хуралдаан сонгууль дуустал хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр Н.Номтойбаярын гэм буруугийн шүүх хурал эхэлсэн ч сонгуулийн дараа буюу зургаадугаар сарын 26-ныг хүртэл дахин хойшлогдлоо. 

Өмнө нь энэ сарын 11-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Харин өнөөдөр түүний өмгөөлөгч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авсангүй. 

Н.Номтойбаярт өнгөрсөн сарын 28-ны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Тодруулбал, Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлтэй прокурорын баримт, хүсэлтийг харгалзан шүүх дээрх шийдвэрийг гаргажээ. 
Монгол цэргүүд Ялалтын баярын жагсаалд оролцохоор Москва хотод очжээ
Монгол цэргүүд Ялалтын баярын жагсаалд оролцохоор Москва хотод очжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга